Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын Нэгдсэн Холбооноос зохион байгуулж буй Волейболын тэмцээн 11-р сарын 4,5-нд Улаанбаатар хотод, Үйлдвэр Урлалын Политехникийн Коллежийн спорт зааланд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь тус холбооны жил бүр уламжлал болгон зохиодог Спортын арга хэмжээний нэг төрөл билээ.
Тэмцээний зорилго нь Улаанбаатар хотод ажиллаж, суралцаж байгаа залуучууд, оюутнууд нэгэн дор хуран цугларч, спортын тэмцээнд оролцож хурд хүчээ сорьж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг чухалчилж үздэгийг зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн 11-р сарын 1-ний 18:00 цагт СУИС-н ард байрлах Нет капитал байрны 5-н давхарын хурлын танхимд болох юм байна.Тэмцээний зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг техникийн зөвлөгөөний үеэр өгөх ба тэмцээнд оролцох багууд, \төлөөлөл\ заавал оролцох шаардлагатайг мэдэгдэж байна. Мөн тэмцээний нэг багийн мандат болох 30 000 төгрөг аж. Техникийн зөвлөгөөнд оролцож мэдүүлгээ өгөөгүй багийг оролцох боломжгүйг хариуцлагатай мэдэгдэе хэмээн Чойбалсан.мн сайтаар Дорнод нутгийнхан та бүхэнд уламжлууллаа.
Тэмцээнийг Зохион байгуулах комисстой холбогдох утас 80111510

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25532
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих