Монгол улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас "Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-нд улс орон даяар зохион байгуулж байна. Дорнод аймгийн архивын тасаг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгуулан ажиллав..Өдөрлөгийн үеэр лавлагаа үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, нийт 1 судлаач, 27 иргэний хүсэлтийг хүлээн авч, 36 хөмрөгийн 67 хадгаламжийн нэгжээс эрэл хайлт хийж 102 хуулбар олгосон. Дээр иргэдийн лавлагаа үйлчилгээний төлбөр болох 357,000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүллээ. Маршал Хорлоогийн Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагааг харуулсан 63 ширхэг гэрэл зургийг иргэдэд үйлчлэх танхимд байрлуулж, тус өдөрлөгт оролцсон иргэдэд үзэж сонирхууллаа. Мөн нээлттэй хаалганы үеэр архивт үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд өдөрлөгийн арга хэмжээ, болон архивын талаар зөвлөгөөг өгч ажиллав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих