Бодьгаяагаас зүүн тийш 70 км орчимын зайд Ражгир хүрэх бөгөөд энд Ражгирыг тойрон Ажташатрү хааны барьсан том хэрмийн туурь байх бөгөөд энэхүү хэрмийн дотор Бурхан багшийн болон Бурханы шашинтны олон дурсгалт газрууд байдаг.
Энд Бурхан багшийн Билиг барамидын ном буюу хоёр дахь номын хүрдэн эргүүлсэн Жаргод пүнбой риву буюу Тас цогцолсон уул байна. Энэхүү уулын орой дээр Бурхан багш хувь төгөлдөр их хөлгөний 500 шавь нартаа "Билиг чинадад хүрэхүйн судар”-аа айлдсан байдаг.
Энэ сацуу Бурхан багш хувилгаан биеэр залран "Цогт цагийн хүрдэний үндэс” дандрын ёсны номоо Шамбалын хаан Даваасамбуу болон тэнгэр, хүмүүн, лусын аймгийнханд номлосноор тус тусын оронд түгээн дэлгэрүүлжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс эргэл мөргөлчдийн цуваа тасардаггүй.
Энд Бурхан багш нилээн хэдэн жилийн турш амьдарч, ном сургаалаа айлдаж байсан бөгөөд халуун рашаан оргилон буй уулын зүүн талд Маха Гашяб тэргүүтэй таван зуун архад зарлигийн анхны хураангуйг хийсэн хадан агуй байна.
эх сурвалж: ламын гэгээний " монгол сүнчой" тбб

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25608
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих