Монгол-БНАСАУ-ын хамтрасан "Кунрунг” компаний жолооч Чой овогт Хён Сун нь шөнийн 00 цагийн үед компаний тоологч ажилтай Ро Вон Гүнийг "73-96 УНЕ” улсын дугаартай "Хово” маркийн тээврийн хэрэгслээрээ дайрч хөнөөжээ. Энэ хэрэг шөнийн ээлжинд гарчээ. Шүүгдэгч Чой Хён Сун нь мэдүүлэхдээ "...шөнийн ээлжинд гарч карьераас зам тавьж байгаа ажлын талбай руу явсан. Тухайн үед ойролцоогоор 00 цаг 30 минут болж байсан бөгөөд талбай дээр очиход тоологч ажилтан маань харагдахгүй байсан. Тэгэхлээр нь дуут дохио өгөөд талбай руу орж зогсоод машинаас буухад бульдазорын жолооч Чой Жон Сог гүйж ирээд хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь харахад л хүн хэвтэж байгаа харагдсан. Би шоконд орсон байсан тул ойртож очиж хараагүй...” гэжээ. Бульдозерын жолооч нь "...20 цагаас хойш 3 машин авсан бөгөөд талийгаачийн хамт талбай дээр байсан. Тоологч машин ирэхээр нь босож тосчихоод буцаад хэвтээд байсан...гурав дахь машин ирээд явсны дараа талийгаач гадаа хүйтэн байна гээд зориулалтын ойлгогчтой хувцасныхаа гадуур өөрийнхөө гадуур хувцасыг өмсөөд хэвтсэн. Гэнэт урдаас машин сигналдаад орж ирэхээр нь буугаад бахирахын завдалгүй талийгаачийг дайрсан...” гэжээ. БНАСАУ-Монголын хамтарсан барилга зам угсралтын "Кумрунг” компани нь хөдөлмөр хамааллын хууль журмыг мөрдөггүй байжээ. Мөн компаний захирал Ри Мён Хёг нь солонгос ажилчдын амь нас эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй тодорхой этгээд байхгүй гэж мэдэгдсэн байна.
НУУЦ.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25614
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих