Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэрлэн сумын 7-р багийн нутаг дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хиймэл нууран дээгүүр бага насны 2 охин явж байгаад мөс цөмөрсөн осол гарчээ. Азаар охид гэмтэж бэртэлгүй эсэн мэнд гарсан байна. Хэдийгээр гол, нуур цөөрмийн ус зайрмагтаж хөлдөж эхэлж байгаа ч мөс цөмрөх эрсдэлтэй байгааг энэ явдал харуулж байна.
Аймгийн УЦУОШГ-ын ус судлалын ажиглалтын мэдээгээр Улз гол Чулуунхороот, Баян-Уул орчмоор 1-8 см зузаан битүү мөсөн бүрхүүл тогтсон, Хэрлэн, Халхгол, Буйр нуурын ус захаараа мөстөөд байна. Иймээс иргэд малчид зам товчлох, цаг хожихын тулд мөсөн дээгүүр явах нь элбэг байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулъя.
Эх сурвалж: www.dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих