Жүжигчин Г.Ундармаатай хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгоё" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжийг сайжруулан зарж борлуулах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий 2 дахь удаагийн сургалтыг 2017 оны 11 сарын 11-ны өдөр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хурлын зааланд зохион байгууллаа.
Эхний сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө, үзэмжийг сайжруулах, зах зээлд эрэлт, хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний танилцуулга хийж, загвар жишээ үзүүлж ажилласан бол энэ удаагийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүн тус бүртэй танилцаж, зөвлөгөө өгсөн бөгөөд үзэсгэлэн худалдаанд гаргахад бүтээгдэхүүнийг бэлдэж байна.
Сургалтад хамрагдаж буй иргэддээ улам их амжилт хүсье. Мөн бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй сургагч, зөвлөгч багш нартаа цаг зав, хүч хөдөлмөрөө гарган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих