"Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн 1-р зорилтын 4-р заалтыг хэрэгжүүлэх хүрээнд "Залуучуудын өөрсдийн давуу талд тулгуурлан ур чадвар, арга туршлагаа бусдадаа хуваалцах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох, залуучууд залуучуудаараа эерэг нөлөөлөл үзүүлэх замаар эх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2017.11.14-17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол, Матад сумдаар ажиллах баг аян замдаа гарлаа.
Шинэ илгээлтийн эзэд маань сумын хүүхэд, залуучууд иргэдэд чиглэсэн олон төрлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
1. ЕБС-ийн сурагчдад мэдээлэл хүргэх
- Ахлах ангийн сурагчдад-Мэргэжил сонголт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь
- Дунд ангийн сурагчдад- Уран зургийн хичээл
2. Төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэх
- Хүүхэд хамгааллын бодлого, асуудлууд
- Зөрчлийн тухай хууль, хохирогч хамгааллын үйлчилгээг сайжруулах нь сургалт
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль
- Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр
3. Эмэгтэйчүүдийн цаг
- Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргууд
- "Гэр бүлдээ хамгийн амттайг нь" мэдээлэл
- "Гоо бүсгүй" мэдээлэл
4. "Үс сайхан бол зүс сайхан" үйлчилгээ
5. Сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25697
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих