СӨҮЛ.
/Ёнхап/. "Facebook” компани хэрэглэгчдийн тоо буурч байгаатай
холбогдуулан цахим шуудангийн үйлчилгээг хаах шийдвэр гаргасан гэж
Британийн "BBC” телевиз мэдээлэв.
Ирэх сараас эхлэн "@facebook.com” өргөтгөлтэй цахим хаяг руу илгээсэн захиа тухайн хэрэглэгчийн анх "Facebook” цахим хуудсанд бүртгүүлэхдээ хэрэглэж байсан хуучин цахим хаяг руу автоматаар хүргэгдэх юм. "Facebook” компанийн төлөөлөгч энэ тухай тайлбарлахдаа "хүмүүсийн олонх нь манай Facebook-ийн цахим шуудангийн хаягаа ашигладаггүй учраас ийм шийдвэр гаргах болсон” гэжээ. Facebook-ийн цахим шуудангийн үйлчилгээ өнгөрсөн 2010 оны 11 дүгээр сард анх эхэлсэн ба тухайн үед цахим шуудан, утасны мессеж зэрэг олон зүйлсийг нэг дор хадгалах боломжтой үйлчилгээ хэмээн сурталчилж байсан юм. Тус компани 2012 онд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр "Facebook” хаягийг цахим хаяг болгож шуугиан тарьж байсан удаатай.
А.Цацралт
МОНЦАМЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих