Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь аймгийн Замын Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн охинтой холбоотой мэдээллээ 96660300, 88051314, 70527102, 96388102 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой.
П.Сэржмядаг охин олдох үед бид албан ёсны мэдээллийг хүргэх болно.
Зарим нэг иргэдийг "ОХИН ОЛДЛОО" гэсэн худал мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ЦЕГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих