11-р сарын 15-ны 2 цаг 35 минутад, Хятад улс Тай-Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-4С зөөгч пуужингаар, "Фэн Юн-3D" гэдэг цаг уурын хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, уг хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай оров.
"Фэн Юн-3D" цаг уурын хиймэл дагуул бол Хятадын хоёр дахь үеийн туйлын зам дахь цаг уурын хиймэл дагуул юм. Тэр нь бүх дэлхийн хэмжээнд, бүх цаг агаарт, олон спектрийн болон гурван хэмжээст байдлаар алсын тоон тандалт хийж чаддаг аж. Энэ удаад хөөргөсөн "Фэн Юн-3D" хиймэл дагуул 2013 оны 9-р сард амжилттай хөөргөсөн "Фэн Юн-3С" хиймэл дагуултай холбогдон хэмжилт ажиглалт хийж, агаарын тандалт хэмжилтийн оновчийг улам дээшлүүлж, хүлэмжийн хийн хяналт шинжилгээ, сансрын орчны ерөнхийлсөн хэмжилт, цаг уурын зайн тандан судалгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, цаг уурын хиймэл дагуулын ерөнхийлсөн ашиглалтын түвшнийг дээшлүүлэн, экологийн соёлын бүтээн байгуулалт, гамшгаас хамгаалан, бууруулах үндэсний ерөнхийлсөн чадавх, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт зэргийг ахиулахад чухал тулгуур болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих