Дорнод аймаг энэ онд "Оюутны хөгжил хөтөлбөр” боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Орлоготой, оюунлаг, өрсөлдөх чадамжтай оюутан бэлтгэх тэдний хөгжлийг дэмжих хөтөлбөрийг анх удаа санаачилан хэрэгжүүлж байна.
2017-2020 он хүртэл хугацаандхэрэгжих уг хөтөлбөр "Орлоготой оюутан”, "Эрүүл оюутан”, "Оюунлаг оюутан”, "Хариуцлагатай оюутан” гэсэн дөрвөн зорилтын хүрээнд оюутнуудыг хөгжүүлэх шат дараалсан ажлуудыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм.
"Оюунлаг оюутан” зорилтын хүрээнд Улаанбаатар хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан "Дорнодын боловсрол-2017” өдөрлөгийн үеэр орон нутагт дутагдалтай дуу хөгжмийн багш, шүдний эмч зэрэг мэргэжлээр амжилттай суралцаж, нутагтаа ирж ажиллах хүсэлтээ гаргасан зарим оюутнуудад тус бүр 1 сая төгрөгийн "Батламж” гардуулсан.
Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг ойролцоох өрхийн эмнэлэгт харьяалалтай болгох, оюутнууд болон ЕБС төгсөгчдийн мэдээлэлийн сантай болох, "Оюутан цагдаа”, "Оюутан цэрэг”, "Цэмцгэр хот цэвэрлэгээ” хөтөлбөр, бичил төсөл шалгаруулалт, мөн оюутнуудын боловсролд зориулсан олон төрлийн сургалт төлөвлөжээ.
"Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн "Эрүүл оюутан” зорилтын хүрээнд спортын 4 төрөлт аймгийн "Оюутны аварга” шалгаруулах тэмцээн энэ сарын 14-17-ний өдрүүдэд МСҮТ-д болж байна. Тэмцээнд Дорнодихсургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Дорнод Политехник Коллежийн оюутнууд оролцож, хурд хүчээ сорьж байна. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, аймгийн БТСГ-ын дарга нар оролцож, оюутнуудад амжилт хүслээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих