Дорнод аймгийн Цагдаагийн газраас гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг өнөө өглөөнөөс эхлүүлэв. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний А/225 тоот тушаалааар 11 дүгээр сарын 15-ны өдөр орон даяар гэр оронгүй, тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх ажлыг явуулах тушаал гаргажээ. Энэ үйл ажиллагаа орон даяар өнөөдрийн 04.00 цагаас эхэлж 17 цагт дуусах юм.
Дорнод аймагт гэр оронгүй, тэнэмэл 20-40 насны 40 гаруй иргэн бий. Яг одоогийн байдлаар тус аймгийн Цагдаагийн гэзэр гэр оронгүй, тэнэмэл 31 иргэн, хараа хяналтгүй гурван хүүхдийг цуглуулаад байна.
Юун түрүүнд тэднийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамруулж, цаашлаад аймгийн ХХҮГ-тай хамтран мэргэжил олгох, ажлын байранд зуучлах зэргээр нийгэмшүүлэхийг зорьж байна.
Цагдаагийн газраас дээрх ажлыг цаашид улирал бүр явуулна гэж мэдээлэв.

Д.Дэлгэрмаа
DORNOD.NET
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25744
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих