Аймгийн "Боксын шинэ хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит Боксын Олон улсын тэмцээнийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулна.
Тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалаар Монголын Боксын холбооны дүрэм, журмын дагуу явуулна.
Одоогийн байдлаар манай улсаас "Алдар” спорт хороо, Баянхонгор, Булган аймаг, Оросын холбооны улсын Чита хот, Борзя, Агын тойрог, БНХАУ-ын Хайлаар хотуудаас болон тус 3 улсын шигшээ багийн баг,тамирчид оролцохоо мэдүүлээд байна. Урилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжин-2008 олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган, МУГТ Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг нар оролцох бол тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ, Монголын боксын холбооны Нарийн бичгийн дарга Ц.Батнасан тэргүүтэй шүүгчид ажиллах ажээ.
Тэмцээний бэлтгэл ажлыг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хангаж байгаа талаар аймгийн БТСГ-ын дарга мэдээлэл хийлээ.
Дорнод аймагт дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй олон улсын чанартай уг тэмцээн нь боксын спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, Монгол Улсаа төлөөлөн олон улс, тив, дэлхий, олимпын аваргын залгамж халааг бэлтгэх, өндөр зэрэглэлтэй тамирчидтай туршлага солилцох зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нь олон арван шавь нараа улс, тив, дэлхий болон олимпийн наадамд оролцуулсан. Чанартай, сайн бэлтгэл сургуулилтын үр дүнд олимп, дэлхийн хос медальт тамирчныг төрүүлэн гаргасан.
Рио 2016 Олимпийн наадмын хүрэл медаль, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай, Дэлхийн мэргэжлийн боксын аварга Г.Баяртогтох, Олон улсын хэмжээний мастер Б.Энхтайван, ОУХМ Э.Идэрхүү, ОУХМ Н.Шинэбаяр, МУСМ Э.Ирээдүй гээд тив, дэлхийд нэрээ дуурсгасан түүний шавь нар олон бий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих