Дорнод аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногийн байдлаар 137 иргэн согтуугаар зөрчил гаргасныг саатуулжээ. Үүний 127 нь эрэгтэй, арав нь эмэгтэй, дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байсан гэж мэдээлэв. Энэхүү дүн мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин дээр дурдсан хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн албанд 208 дуудлага мэдээлэл ирсний 38 нь гэмт хэргийн шинжтэй, 149 нь зөрчлийн шинжтэй байсан бол гэмт хэргийн шинжтэй гомдол өргөдлөөр 15 бүртгэгдсэн байна. Жижүүрийн шуурхай албанд ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 23,6 хувь нь ням гаригт, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 29 буюу 21,1 хувь нь даваа гаригт бүртгэгджээ. Байршлаар нь авч үзвэл Хэрлэн сумын 2, 3, 6 дугаар баг нийт зөрчлийн дийлэнхийг эзэлж байгаа юм.

Д.Дэлгэрмаа Дорнод /МОНЦАМЭ/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25759
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих