"Бүртгэл сайжруулах жил”-ийн хүрээнд Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг 2017.11.01-24-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн тооллогын ажлын гол зорилго нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлох ажээ.
Өнөөдрийн байдлаар 328 аж ахуйн нэгж байгууллага, 260 иргэн хамрагдаж, тооллогын ажлын явцад 1 аж ахуйн нэгж, 9 иргэнийг татвар төлөгчөөр шинээр бүртгэжээ.
Энэ удаагийн тооллого нь дараах онцлогтой.
- Татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолно.
- Тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлно.
- Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэх юм.
Хамрах хүрээнд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулах юм байна.
Татвар төлөгчийн байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолох аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих