"Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн 1-р зорилтын 4-р заалтыг хэрэгжүүлэх хүрээнд "Залуучуудын өөрсдийн давуу талд тулгуурлан ур чадвар, арга туршлагаа бусдадаа хуваалцах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох, залуучууд залуучуудаараа эерэг нөлөөлөл үзүүлэх замаар эх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2017.11.15-17-ны өдрүүдэд Дорнод аймгийн хамгийн алс орших Халхгол суманд амжилттай ажиллаад ирлээ.
1. Ахлах ангийн 9, 10, 12 дугаар ангийн 40 сурагчдад- Мэргэжил сонголт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь сургалт мэдээлэл
- Зургийн дугуйлангийн 20 сурагчдад уран зураг, хөрөг зургийн хичээл
2. Төрийн албан хаагч 60 гаруй төлөөлөлд- Хүүхэд хамгааллын бодлого, зөрчлийн тухай хууль, хохирогч хамгааллын үйлчилгээг сайжруулах нь сургалт, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр
3. Эмэгтэйчүүдийн цагт оролцсон 10 эмэгтэйд- Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргууд, "Гэр бүлдээ хамгийн амттайг нь" мэдээлэл, Зүү ороох оёдол болон хөөрөгний даалин оёх арга
4. "Үс сайхан бол зүс сайхан" үйлчилгээг 30 гаруй иргэдэд
5. Халхгол сумын з дугаар багийн иргэн Даваасүрэн, Уул гуайн гэр бүлд туслах сайн дурын үйл ажиллагааг сумын залуучуудтайгаа хамтран зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлсэн зэрэг олон төрлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба нийт 200 гаруй хүүхэд, залуучууд, иргэд олон нийтэд хүрч ажиллалаа.
"Шинэ үеийн илгээлтийн эзэд" үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Халхгол сумын Засаг даргын тамгын газар болон идэвх санаачлагатай оролцсон нутгийн залуучууддаа талархал илэрхийлье.
Сэтгэгдэл бичих