Өнгөрсөн зун хуурайшилт ихтэй байснаас малчид хадлангаа бэлдэж чадаагүй. Тиймээс энэ өвөл Монгол Улс ОХУ-аас 400 мянга тонн өвс, малын тэжээл импортолж авна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс бараг 10 дахин өссөн үзүүлэлт юм. Импортын малын тэжээл нийлүүлэх эрхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас:
- 'Од групп'
- 'Тайшир өргөө'
- 'Намуран'
- 'Оргил шивээт' зэрэг компаниуд авчээ.
Эдгээр компаниуд хорголжин тэжээл, тэжээлийн овьёос зэргийг импортолно. Харин дотоодын үйлдвэрлэгчдээс 'Хүчит тэжээл' компани 30 гаруй аж ахуйн нэгжид малын тэжээл нийлүүлэх гэрээ байгуулжээ. Улсын хэмжээнд энэ өвөл 1.2 сая тонн өвс тэжээл шаардлагатайг бөгөөд үүнээс 800 мянган тонн нь орон нутагт бэлтгэснийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мөн шүлхийн тархалт их байснаас үүдэн малын тэжээл экспортлохыг хориглож, малын тэжээлийн нөөц үүсгэсэн байна. Ингэснээр энэ оны нэгдүгээр улиралд хадгалагдаж байсан малын тэжээлээс 1000 тонныг малчдад тараасан аж.
Т.Гэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих