Хоёр жилийн өмнө Дорнод аймгийн Матад суманд том түймэр дэгдэж иргэд болон компаний бэлдсэн маш их өвс шатсан. Үүнтэй зэрэгцэн өвөл хаварт нь өвөлжилт хүндэрч өвсний нөөцгүй болон малчид олон тооны малаа алдсан. Нийтдээ 567 га газрыг хамарсан энэ түймэрт Матад сум 6,4 сая төгрөгийн шууд, 384 мянган төгрөгийн шууд, "Алтан дэлт” олон улсын кино бүтээл ХХК-ний 990 га талбайд хадсан 105930 ширхэг боодолтой өвс шатаж 40 сая төгрөг, хохирогч А.Мөнхжаргалын техник хэрэгсэл шатаж 12 сая гэх мэтээр нийтдээ 979 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ түймрийг "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн 19-р талбайн гануурчин ажилтан Ян Цинг Хай гагнуур хийж байгаад оч үсэргэж алджээ. Тухайн үед тэрээр 19-р талбайн төлөөлөгч С.Эзэннайрамдахын хувийн гуйлтаар Дамдинбат гэх хүний саравч барих ажлын гагнуурын ажлыг гүйцэтгэж байжээ. Энэ тухай гэрч Д.Арилдий нь "… бид Дамдинбатын гэрт цуглараад Эзэннайрамдах ахын өвөлжөө рүү явсан. Өвөлжөө нэлээд зайтай байсан. Өвөлжөө барихын тулд газарт труба суулгаж дээгүүр нь хөндлөн нуруу барьж гагнасан. Гагнуурыг хятад иргэн хийсэн. Өвсний хашаатай залгаа трубаг гагнаж байхад хураалттай өвсөнд гагнуурын оч үсэрч гал гарсан. Тухайн үед бүгд сандарч ус, шороо, төмөр хаясан боловч дийлээгүй…” гэжээ. Ингээд гал алджээ. Төлөөлөгч Эзэннайрамдах бушуухан яв гэж дохиход хятад гагнуурчин машиндаа суун кэмп руугаа зугтаажээ. Иргэн А.Мөнхжаргал нь "Вангийн цагаан” компанитай гэрээ байгуулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд з0 хүнтэй бригад гарган хадлан хаджээ. Улаанбатард явахад "Петро Чайна Дачин Тамсаг”-иас гал гараад бүх өвс шатчихлаа” гэж ярьжээ. Ирэхэд хадсан өвч, хоёр ширхэг тармуур . нэг трактор нь бүрэн шатаж хоёр ажилчин нь түлэгдсэн байжээ. Энэ түймрийг унтраах гэж хилийн цэргийн 0146-р ангийн алба хаагч нар нийт 4 машинтай ажиллаж 583 мянган төгрөгний зардал гаргажээ. Ийнхүү асар их хохирол учирсан. Гэсэн ч "Петро Чайна Дачин Тамсаг” компани хохирлыг хариуцахгүй гэжээ. Хэдийгээр түймэр тавьсан гагнуурчин нь гэрээт ажилтан мөн боловч тухайн үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй байсан гэнэ. Ингээд гагнуурчин Ян Цинг Хайгаас шүүхээр тогтоогдсон нийт хохирол болох тэрбум шахуу төгрөгийг гаргуулахаар болжээ. Хятад иргэн өдгөө хоригдож байна.
НУУЦ.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25809
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих