Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин Сайдын Яам, МЕРИТ төслийн төлөөлөгчид энэ сарын 28, 29-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллана. Тэд төслийн үйл явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцах юм.
Манай аймаг орон нутгуудаас анх удаа Канадын МЕРИТ /Монгол Улс Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн шалгуурт тэнцсэнээр 2022 он хүртэл 6 жилийн хугацаатай уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх явдал. Энэ нь манай аймгат тулгамдаж байсан асуудлын нэг бөгөөд талууд төслийн хэрэгжилт, үр дүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ.
МЕРИТ төслийн хүрээнд:
- Олборлох салбараас аймгийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, судалгааны ажил
- Уул уурхайн мэдээллийн сан, хувийн хэрэг бүрдүүлэлт
- Уул уурхайн компаниудад бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн судалгаа
- Аймгийн ЗДТГ-т ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ
- Үндсэн чиглэл боловсруулалт, төлөвлөлт
- "Жендэрийн асуудлыг бодлогод тусгах нь” төслийн хүрээнд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Мөн Канад, Монголын орон нутгийн иргэдийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн төлөөлөл Канад Улсын олборлох салбарын хөгжлийн нөлөөлөлд өртсөн, Дорнод аймагтай адил төстэй боломж, бололцоо, сорилт бэрхшээлтэй тулгарч байсан Еллоунайф хотод очиж, газар ашиглалт, төлөвлөлт, байгалийн нөөц баялгийн менежментийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, туршлага судласан билээ.
Элчин Сайдын Яамны төлөөлөгчид МЕРИТ төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дээрх ажлын үйл явц, хэрэгжилтийн үр дүнг сонсохын зэрэгцээ манай аймгийн Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж болон зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих