Монгол Ардын Намын XXVIII Их хурал 23-ыг дуустал 11 сарын 20-ноос дөрвөн өдрийн турш зохион байгуулагдав. Уг хурлын үеэр төлөөлөгчдийн 63,1 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгож, намынхаа дүрмэнд өөрчлөлт оруулсан билээ. Мөн их хурлын сүүлийн өдөр МАН-ын бага хурлын 369 гишүүнийг сонгосон юм. Улмаар МАН-ын Бага хурал анхны хуралдаанаа хийж, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Д.Амарбаясгалан, Нарийн Бичгийн Даргаар Ц.Бат-Энх нарыг улираан томилохын сацуу Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон. МАН-ын Удирдах Зөвлөлийг У.Хүрэлсүх, М.Энхболдын фракцийн төлөөллүүд голлон бүрдүүлж, Сү.Батболдын фракцийн төлөөлөл ч багагүй багтсан юм. Харин өмнөх Засгийн Газарт Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ба түүний фракцийн төлөөлөл МАН-ын Удирдах Зөвлөлд сонгогдоогүй аж. Н.Номтойбаяр нь МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх рүү "…Харин Хүрэлсүх өөрөө "Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан "муужгай” гэдэг юм…
Хүрэлсүхийн хувьд хүн чанар, нөхрийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй, зарчим түрхэн зуур гарт баригдаад гарах албан тушаалаас хямдхан юм байна…Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй…Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. ” хэмээн дайрч давшилж байсан билээ. Ер нь Н.Номтойбаярын нөлөөлөл МАН дотор мэдэгдэхүйц буурч байгаа тухай ч улс төрийн хүрээнд өгүүлж буй юм.
П.Энхмандах
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих