Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ-ийн төлөөлөгч Л.Мөнхсайхан "Дорнод аймгийн Цагаан-Овоо сум 3,200 орчим хүн амтай. Сумын хамгийн олон хүн амтай хоёрдугаар баг буюу Мянган хоньт гэдэг газарт алтны уурхай орох гэж байна.
Цагаан-Овоо суманд алтны уурхай орох гэж байгааг эсэргүүцэж иргэдийнхээ дуу хоолойг хүргэхээр ирлээ. Алтны уурхай мөнгөн ус хэрэглэх нь дамжиггүй.
Үүний хор нөлөө хаана үлдэх вэ? Манай нутагт үлдэх нь тодорхой. Уг уурхайн алтны нөөц нь 30 орчим мянган тонн гэдэг нь тогтоогдсон байгаа. Алтны уурхай иргэдийн амьдралд сайнаар нөлөөлсөн зүйл байхгүй.
Стик голд компани бидэнд тодорхой хэмжээний алтны уурхайн мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг бид аймгийн хэмжээнд мэдэгдээгүй. Сумын ИТХ-ыг хуралдуулсан.
Алтны уурхайг сумынхаа нутаг дэвсгэрт оруулахгүй. Стик голд компани лицензээ авчихсан гээд тогтоол журам нь гараагүй байхад үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Уг компанийн ерөнхий захирал нь Т.Батаа гэж хүн бий.
Уул уурхайтай холбоотой асуудлаар хөдөөгийн сумын удирдлагуудыг дарамталж байгаа” гэлээ.
Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийн 160 иргэний гарын үсэг цугларсан
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ-ийн төлөөлөгч Р.Зоригтбаатар "Хоёрдугаар багийн хурал хуралдаад сумын ИТХ-д оруулах ёстой асуудлыг эсрэгээр нь хийж хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл сумын ИТХ хуралдаад баг руу уурхай орж ирэх асуудлыг хэлэлцүүлэхээр явуулсан. Эхлээд тухайн багийн иргэдийн санал бодлыг сонсох ёстой.
Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийн 160 орчим иргэн уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, гарын үсэг зурсан.
Энэ асуудлаар бид төрийн гурван өндөрлөгт хандана. Биднийг наашаа гарахад Стик голд компанийн уурхайг багийн нутаг дэвсгэртээ оруулмааргүй байна гэсэн хүсэлтийг олон иргэд тавьсан” гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих