Дорнод аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа Мэргэжлийн хяналтын газар, ДБЭХС ТӨХК, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хүүхдийн ивээх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Дорнод аймагт хэрэгжиж буй Хүүхдийн ивээх сангийн төслийн үйл ажиллагааг танилцуулан хамтран ажиллах үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Тус байгууллага 2016-2017 онд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн үед "Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх нь” хүмүүнлэгийн төслийг төрийн болон орон нутгийн байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөлд Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр сумдын ерөнхий боловсролын 7 сургууль хамрагдаж байна.
Төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болох сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр аймгийн түвшинд болон зорилтот сургуулиудын багш ажилтан хүүхдүүдэд гамшгийн тухай мэдлэг, сургуулийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх мэдлэг чадвар олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд зорилтот сургуулиуд сургалтаар авсан мэдлэг, сургуулийн орчны гамшгийн үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг бууруулахаар төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь Хүүхдийг ивээх сангийн бичил төсөл хэлбэрээр санхүүжилтийн хувьд дэмжиж ажиллах юм. Тэтгэлэгт төслөөр хийх үйл ажиллагаа нь дээрх 7 сумдын Ерөнхий боловсролын сургуульд:
- Сургууль, дотуур байрны цахилгааны монтаж солих, гадна орчны гэрэлтүүлэг хийх
- Гал түймрийн үед ашиглах багаж хэрэгсэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ
Уулзалтад оролцсон байгууллагууд сумдуудын бичигдсэн тэтгэлэгт төсөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлтэй танилцах, тэтгэлэг хэрэгжих эхлэл үеэс дуусах шат хүртэл худалдан авалт хийхэд зөвлөгөө өгөх, гүйцэтгэлд туслах, гүйцэтгэлийн дараа дадлагажуулах, сар тутам үзэж зөвлөгөө чиглэлээр байгууллагууд хамтран ажиллах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих