2016 онд зохион байгуулагдсан аймгийн Засаг даргын сарын бүрийн нэгний "Хүүхдээ сонсох өдөр”-өөр охидын төлөөллөөс гарсан саналыг "Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрт тусгаж Аймгийн Засаг даргын 2017 оны А/221 тоот захирамжаар өсвөр үе, залуучуудын нийгмийн амьдралд оролцох, эсэн мэнд амьдрах, бие даан суралцах, өөрийгөө болон үе тэнгийнхнээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох "АЗ ЖАРГАЛ ТӨВ” нээлтээ хийлээ.
Тус төвийн үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Дотно зөвлөгч төв”, үе тэнгийн сургагч багш "Y-peer” төв, Эрүүл мэндийн газрын дэргэдэх "Ирээдүйн босго” төвүүдийн идэвхтэн сурагчид, эмч, мэргэжилтнүүд хуваарийн дагуу өсвөр, залуу насны охид, бүсгүйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж ажиллах юм.
"Аз жаргал” төвийн нээлтэнд аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан, Хүүхдийн төлөө Зөвлөлийн гишүүн бөгөөд Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн гишүүн бөгөөд Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн гишүүн бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Д.Должин болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүд, баг, сургуулийн нийгмийн ажилтнууд, хэвлэл, мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Нээлтийн үеэр Ерөнхий боловсролын Хан-Уул цогцолбор сургуулийн дунд, ахлах ангийн 200 сурагч флаш моб бүжиг сонирхуулж, Улсын тэргүүний 5-р сургуулийн 12д ангийн сурагч Б.Итгэл морин хуур эгшиглүүллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих