Өмнөд Солонгосын эрх баригчид, хэрэв БНАСАУ цөмийн пуужингийн туршилтаас татгалзвал Пхеньянтай хэлэцээр хийхэд бэлэн байна. Энэ талаар "Валдай” клубийн чуулганы үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Ён Гиль Сон мэдэгджээ.
"Есдүгээр сарын 15-аас пуужин, цөмийн туршилтаа зогсоосон. Гэвч ямар шалтгаанаар өдөөн хатгалтаа зогсоосныг техникийн асуудлаас болсон уу эсвэл АНУ, Япон болон Оросын шахалтаас болсон уу гэдгийг бид мэдэхгүй байна. Ямар ч тохиолдолд энэ бол сайны тэмдэг бөгөөд хэрэв энэ хандлагаа үргэлжлүүлэх юм бол бид Хойд Солонгостой шууд хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэж "РИА Новости” агентлагийн тусгай төлөөлөгч онцолжээ.
Тэр, пуужин харвалтыг зогсоосон үндсэн шалтгаан нь техникийн асуудалтай холбоотой гэсэн санаагаа илэрхийлсэн юм. "iz.ru" хэвлэлд мэдээллэснээр, клубын зөвлөлгөөний явцад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Игорь Моргулавын мэдэгдэлд, Солонгосын хойгт нөхцөл байдлыг тайван хөгжүүлэх боломж байгаа, үүнтэй холбогдуулан Москва сөргөлдөөнт талуудыг ухаалгаар ажиллахыг уриалсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих