Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед манай улсын компаниуд гадаад түншүүдтэйгээ цахим шуудангаар харилцан гэрээ контракт байгуулж, бараа захиалга, мөнгөн гүйлгээ хийдэг болсон. Харин үүнийг нь гадаадын хакерууд овжноор ашиглаж манай улсын зарим компанийг залилсан талаар эх сурвалж мэдээлжээ. Энэ сард л гэхэд цахим луйврын гэмт хэрэгт их хэмжээний мөнгө залилуулсан компаниудын тоо 10-аар нэмэгдсэн байна.
Хакерууд манай улсын болон гадаадын компаниудын харилцааг тандаж улмаар мөнгөн гүйлгээ хийдэг данс, хоорондоо харилцдаг цахим хаягийг нь мэдчихдэг аж. Ингэснээр гадаад түншийн цахим хаягийг дуурайлган хийж Монголын компанитай өмнөөс нь харилцаж өөрийн дансаа өгчихдөг байна.
Залилагч этгээдүүд нь "Манай байгууллагад санхүүгийн шалгалт орж байгаа учраас мөнгөө энэ данс руу шилжүүлээрэй " гээд өөр данс өгч, өөр цахим хаягаас бичиж байхад манайхан итгээд мөнгөө шилжүүлж хохирдог аж.
Тиймээс хэрвээ түншийн чинь данс өөрчлөгдвөл заавал утсаар тодруулж шалтгааныг нь сайтар асууж байж мөнгөө шилжүүлэхийг анхааруулж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих