АНУ-ын Лонгвью хотын сургууль дээр нэгэн хачирхалтай явдал болжээ.
"Шинэ амьдрал” хэмээх Христийн сургуульд хагас жил сурсан 15 настай
сурагч охин үнэн хэрэгтээ 34-тэй эмэгтэй болох нь тогтоогдсон аж.
Өөрийгөө Чарита Энн Жонсон гэж нэрлэсэн эмэгтэй өнгөрсөн намар буюу 2013 оны 10-р сард тус сургуульд суралцахаар иржээ. Сургуулийн захиргаа түүнд сурах зөвшөөрөл олгосноор барахгүй амьдрах гэр орон, асрамжлах хүнийг ч олж тусалсан байна.
Чаритийг асран халамжилж байсан эмэгтэйг Тамика Линкольн гэдэг аж. Тэрбээр "Чарита энэ оны 3-р сард түр оршин суух гэр хэрэгтэй гэж хандсан юм. Би түүнийг өрөвдөж гэртээ урьсан. Би түүнийг хүүхэд мэт хүлээн авч, хувцас, гутал авч өгөн, үсийг нь янзлуулж байлаа. Мөн би сургуулийн багш нартай нь очиж, уулздаг байсан” гэж ярилаа. Чарита өөрийн талаар "Төрсөн эцэг маань хүчирхийлдэг байсан тул ээжтэйгээ ийшээ зугтааж ирсэн” гэж асран халамжлагчдаа хэлсэн гэнэ.
Линкольн "Чарита яагаад ингэж худлаа хэлж, хуурах болсныг би мэдэхгүй. Тэгээд ч надад насаа худлаа хэлсэн мэт санагдахаар сэжиглэж сургуулийн захиралд хандсан” гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт сургуулийн захиргаа Чаритагийн баримт бичгийг шалгаад хуурамч гэж тогтоожээ. Тэд даруй энэ талаар цагдаад мэдээлсэн байна. Чарита цагдаа нарт өөрийгөө Чарита Стивенс гэж нэрлэн, 15-тай гэж хэлжээ.
Үнэнийг мэдсэний дараа "Шинэ амьдрал” сургуулийн сурагчид төдийгүй багш нар ч уйлж байсан гэнэ. Энэ бүхний дараа Линкольн "Facebook”-т Чаритагийн зургийг тавьж, түүний талаар аль болох их зүйл мэдэхийг хичээжээ. Гэтэл Флорида, Лингвьюгийн 4 эмэгтэй мөн өөрсдийг нь хуурсан талаар мэдээлэв. Тэд "Бидэнд зовлон шаналал учруулсан түүнийг шоронд хоривол таарна” гэж байжээ.
Чарита Жонсон одоо шоронд байгаа бөгөөд тэр энд ч гандан буурахгүй өөрийгөө 31-тэй гэжээ. Харин Лонгвью хотын цагдаагийн газар Чарита Жонсоныг 34 настай гэдгийг баталжээ.
www.mnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2595
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих