Уг аяны хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас хүүхэд хамгаалал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн нийт 7 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа.
Тус аяныг Л.Доржгочоо багш, сурагчдын зөвлөл, охидын клуб, скаут, улаан загалмайн клуб, анги удирдсан багш нар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Эрүүл мэндийн газар, эцэг эхийн оролцоотойгоор хамтран зохион байгууллаа.
Онцлох ажлаас дурьдвал сургуулийн нийт эцэг эхчүүдэд "Эцэг эхчүүдэд илгээх захидал” сэдэвт ажлыг хүүхдийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Л.Бадамцэцэг сургуулийн сурагчийн зөвлөл хамтран бэлтгэж, анги удирдсан багшаар дамжуулан хүргэснээр эцэг эх, хүүхдийн харилцаанд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25958
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих