Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Насан туршийн боловсролын төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг угтаж дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг дохионы хэлний багш Б.Оюундулам болон хэл ярианы бэрхшээлтэй залуучуудын төлөөлөл, "Чимээгүй яриа клуб"-ын гишүүн С.Нэмэхбаяр нар хамтран чиглүүлж ажилалаа. Дохионы хэлний цагаан толгой, тоо тоолол, сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, төлөөний үг, үйл үг, харилцан яриа зэрэг анхан шатны мэдээллийг олгох хөтөлбөрийн дагуу сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад дохионы хэл суралцах сонирхолтой 14 залуу хамрагдаж, дохионы хэлний анхан шатны мэдээллийг авсан ба цаашид үе шаттайгаар чадвар нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулахаар тогтлоо.
Хичээл заасан БАГШ нартаа болон хамтдаа суралцсан ЗАЛУУСТАА ажлын амжилт хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих