Сүүлийн үед Кёкүшюзан Д.Батбаяр, Асашёорү Д.Дагвадорж нар Харумафүжи Д.Бямбадоржийн асуудлаас болж хоорондоо хэвлэлээр нэлээн муудалцаад авсан. Асашёорү Д.Дагвадорж Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн худал нэр зүүж явлаа хэмээн баахан дайрч давшилсан билээ. Тиймээс Д.Батбаярын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэнэ.
Өргөдлийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр захирамж гарган, орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн Кёкүшюзан Батбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Учир нь Д.Дагвадорж нь Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25979
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих