Энэ долоо хоногийн Дорнод аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцож, орон нутгийн цаг үеийн мэдээлэл сонсохын зэргэцээ 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.
Ирэх жилийн улсын нэгдсэн төсвийн зорилтуудыг товч танилцуулахад,
- ДНБ-ий бодит өсөлтийг 2 %-д хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс 3 пунктээр өсгөх.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2 их наяд төгрөгт хүргэх
(2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байгаа) - Төсвийн нийт зарлага 9,6 их наяд төгрөг (Өнгөрсөн жилээс 6 сая төгрөгөөр өсгөсөн)
- Төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг байх. (Үүнийг 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.)
Ирэх жилийн төсвийн зардлын зарцуулалтыг дараахь байдлаар задалж үзэхэд,
- 2018 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн 683.3 тэрбум төгрөг
- Барих шилжүүлэх концессын төрлөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүн 82.8 тэрбум
- Төсвийн тогтворжуулалтын санд 2018 онд 122,7 тэрбум төгрөг хуримтлуулах.
- Ирээдүйн өв санд 508,7 тэрбум төгрөг
- Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлэг 100 тэрбум
- Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалт 498,7 тэрбум
Мөн 2018 онд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээ 5 их наяд байхаар тогтоожээ.
Дорнод аймгийн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг
2018 онд 4,591.1 сая төгрөг
Дорнод аймгийн ОНХС-д олгох орлогын шилжүүлэг
ОНХНэгдсэн сан болон улсын төсвөөс 3,650.4 сая төгрөгийн шилжүүлэг хийгдэнэ. Үүнээс: Урсгал зарлага санхүүжүүлэх: 554.0 сая
Дорнод аймагт УТХО-аар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ: 11,123.3 төгрөг
- Шилжих: 3 төсөл, арга хэмжээ 2018 онд: 3,802.4 сая төгрөг
- Шинэ: 16 төсөл, арга хэмжээ 2018 онд: 7,320.9 сая төгрөг
2018 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн дутуу гүйцэтгэлтэй дараахь 3 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Үүнд:
- Аймгийн Засаг даргын тамгын газрын барилга (Дорнод, Хэрлэн сум)
Хэрэгжих хугацаа: 2011-2018
Төсөвт өртөг: 6,541.0
Санхүүжих дүн: 2018 Төсөв: 1,176.9 сая төгрөг
2017 Тодотгол: 932.5 сая төгрөг
- Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл (Дорнод, Хэрлэн сум)
Хэрэгжих хугацаа: 2014-2018
Төсөвт өртөг: 5,724.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 2018 Төсөв: 2,000.0 сая төгрөг
2017 Тодотгол: 2,724.0 сая төгрөг
- Сургуулийн барилга, 640 суудал (Дорнод, Баян-Уул сум)
Хэрэгжих хугацаа: 2012-2018
Төсөвт өртөг: 3,958.7 сая төгрөг
Санхүүжих дүн: 2018 Төсөв: 625.5 сая төгрөг
2017 Тодотгол: 482.8 сая төгрөг
2018 онд шинээр хэрэгжүүлж эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, их засварын ажлууд
- Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл. 5,5 км хатуу хучилттай авто зам, унадаг дугуйн замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв (Дорнод. Хэрлэн сум, 1,4,6,7,8,9,10 дугаар баг)
Чойбалсан хотын арын төв замыг иж бүрэн шинэчлэх ажил (Бумбат хорооллын баруун уулзвараас арын замаар зүүн тийш хуучнаар Хангамж баазын зүүн урд уулзвар хүртэл)
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 300.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 300.0 сая төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн байр (Дорнод, Хэрлэн сум)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 4.000,0 сая төгрөг
Санхүүжих дүн: 1.500,0 сая төгрөг
- Төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний өргөтгөл (Дорнод, Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Цагаан-Овоо, Чулуунхороот)
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 450,0 сая төгрөг
Санхүүжих дүн: 450,0 сая төгрөг
- Спорт заалын барилга (Дорнод, Хэрлэн сум, 2 дугаар сургууль)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 825.9 сая төгрөг
Санхүүжих дүн: 400.0 сая төгрөг
- Цэцэрлэгийн барилга (Дорнод, Хэрлэн сум. 1 дүгээр баг)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 1,567.5 сая төгрөг
Санхүүжих дүн: 650.0 сая төгрөг
- Цэцэрлэгийн барилга (Дорнод, Хэрлэн сум. 6 дугаар баг)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 1,300.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 650.0 сая төгрөг
- Хэрлэн сумын 1-р сургуулийн дээврийн засварын ажил
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 170.5 сая төгрөг
Санхүүжих дүн: 170.5 сая төгрөг
- Шинэ хөгжил сургуулийн дээврийн засварын ажил
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 143,0 сая төгрөг
Санхүүжих дүн: 143,0 сая төгрөг
- Булган ЕБС-ийн их засварын ажил
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 157.3 сая төгрөг
Санхүүжих дүн: 157.3 сая төгрөг
- Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийн засварын ажил
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 45.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 45.0 сая төгрөг
- Хэрлэн сумын 8-р цэцэрлэгийн засварын ажил
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 87.3 сая төгрөг
Санхүүжих дүн: 87.3 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 250 суудал (Дорнод, Матад сум)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 1,500.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 300.0 сая төгрөг
- Сумын төвийг Мянганы замтай холбох хатуу хучилттай авто зам (Дорнод, Баянтүмэн сум)
Хэрэгжих хугацаа: 2018-2019
Төсөвт өртөг: 800.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 600.0 сая төгрөг
- Галын голын төмөр бетон гүүр, 36.7 у/м (Дорнод, Цагаан-Овоо сум)
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 767.8 сая төгрөг
Санхүүжих дүн: 767.8 сая төгрөг
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр (Дорнод, Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Хэрлэн, Цагаан-Овоо, Чулуунхороот сум)
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 500.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 500.0 сая төгрөг
- Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вакум хагалгааны өрөөний тоног төхөөрөмж (Дорнод, Хэрлэн сум)
Хэрэгжих хугацаа: 2018
Төсөвт өртөг: 600.0 сая төгрөг
Санхүүжих дүн: 600.0 сая төгрөг
Түүнчлэн зарим сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбарын их засварын ажлыг харьяа яамдын их засварын багцад суулгах талаар танилцууллаа. Мөн Хэрлэн суманд өрхийн эмнэлгийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.
Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс
2018 онд Дорнод аймгийн сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, тэтгэлэг
№ | Сум | Дэмжлэг | Урамшуулал | Нийт |
1 | Баяндун | 54.076.2 | 54.076.2 | |
2 | Баянтүмэн | 25.755.7 | 25.755.7 | |
3 | Баян-Уул | 71.622.3 | 71.622.3 | |
4 | Булган | 26.243.1 | 26.243.1 | |
5 | Гурванзагал | 25.284.2 | 25.284.2 | |
6 | Дашбалбар | 60.083.6 | 60.083.6 | |
7 | Матад | 74.615.9 | 74.615.9 | |
8 | Сэргэлэн | 23.048.2 | 2.721.1 | 25.769.2 |
9 | Халхгол | 116.721.0 | 116.721.0 | |
10 | Хөлөнбуйр | 25.682.6 | 25.682.6 | |
11 | Хэрлэн | 186.830.8 | 19.897.7 | 206.728.5 |
12 | Цагаан-Овоо | 47.515.0 | 47.515.0 | |
13 | Чойбалсан | 37.965.6 | 37.965.6 | |
14 | Чулуунхороот | 40.522.8 | 5.583.2 | 46.106.0 |
Нийт | 817.966.9 | 28.202.0 | 846.168.9 |
Ийнхүү 2018 онд Дорнод аймгийн хэмжээнд барилга угсралт, бүтээн байгуулалт, их засварын багагүй ажил улсын төсвөөр хийгдэх нь. Харин орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд аймгийн ИТХ-аар тодорхой болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих