Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Балдорж, Соёлын төвтэй хамтран "Номтой нөхөрлөе” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр орон нутаг судлах музейн эрхлэгч Н.Болд-Эрдэнэ "Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгуулж, Ж.Лодойн зохиол "Хурим” жүжгийг үзүүлэв.
Мөн сурагчдын дунд Буриад хэлээ хэн сайн мэдэх бэ? тэмцээнийг зохион явууллаа.
Нэгдүгээр байранд: 7 а ангийн сурагч Д. Ариун-Эрдэнэ
Хоёрдугаар байранд: 7 а ангийн сурагч М.Хулан
Гуравдугаар байранд: 7 а ангийн сурагч Б.Сувд-Эрдэнэ нар тус тус эзлэв.
Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Балдорж энэхүү арга хэмжээнд оролцсон бүх сурагчдад гарын бэлэг гардуулав
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25994
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих