Халхын голын сав газарт байгуулагдсан анхны сангийн аж ахуйн түүхэн баримт бичгийг Хэрлэн сумын 7-р багийн иргэн Л.Цэндсүрэн аймгийн Засаг даргад танилцуулан, хүлээлгэн өглөө.
Тэрбээр Халхголын Сангийн аж ахуйн мал аж ахуй эрхэлсэн нягтлан бодогчоор 1976-1983 онд, тус САА-н Саалийн механикжсан 200 үнээний фермийн даргаар 1983-1989 онд ажиллаж байсан бөгөөд өдгөө Хэрлэн сумын 7-р багт "Наран бүрд” үнээний фермийг эрхлэн ажиллуулдаг байна.
Өөрт хадгалж байсан Сангийн аж ахуйн түүх хөтөлбөрийн дэвтэр, хүндэт дэвтэр, 1984, 1989 онд улсын ургацын аваргаар шалгарсныг батламжилсан туг, Жуковын нэрэмжит болгосон тухай зарлиг, намын төв хороо, сайд нарын зөвлөлийн баярын бичиг, диплом зэрэг баримт бичгүүдийг ийнхүү аймгийн Засаг даргатай биечлэн уулзаж өгч байгаадаа сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа.
Аймгийн Засаг дарга түүхэн чухал материалыг бүрэн бүтнээр нь хадгалж, хүлээлгэн өгсөнд талархан, баримт бичгийг тоо ёсоор нь бүртгүүлэн, аймгийн архивт шилжүүлэхээ илэрхийлэв.
Халхголын сангийн аж ахуй нь 1972 онд байгуулагдсан бөгөөд анхны даргаар н.Мишигдорж, сүүлийн даргаар Д.Алтангэрэл нар ажиллаж байжээ.
Тус сангийн аж ахуйг 1979 онд Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит болгосон байна.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед буюу 1991 онд Засгийн газрын шийдвэрээр өмч хувьчлал явагдаж Халхголын сангийн аж ахуйг 3 компани, 16 хоршоо болгон салгасан түүхтэй аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих