БЭЭЖИН. /Шиньхуа/. Солонгосын хойгийн асуудлаарх НҮБ-ын холбогдох тогтоолуудыг дагаж мөрдөхийг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И бүх талд уриаллаа.
"Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, Ван И өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай яриа хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийн уриалсан байна.
"Өнгөрсөн долоо хоногт ээлжит баллистик пуужингаа харван туршсантай нь холбогдуулан БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар АНУ төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Та энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?” гэж сэтгүүлч асуухад Ван И "Хоёр сарын хугацаанд харьцангуй нам гүм байсан Солонгосын хойгийн байдал дахин хурцдаж эхэллээ. Хятад улсын уриалгыг холбогдох талууд үл ойшоож буйд би харамсаж байна. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх аливаа шинэ санал санаачилгуудыг хүлээж авахад Хятад улс хэзээд нээлттэй байх болно. Гэхдээ тэр санал санаачилгууд нь бүх тал дагаж мөрдөхүйц нийтлэг нэг зарчимтай байх учиртай.” гэжээ.
Сайд Ван И цааш нь ярихдаа "Хятад улс нь БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг эрс эсэргүүцдэг бөгөөд энэ асуудлаарх НҮБ-ын холбогдох тогтоолуудыг тууштай дагаж мөрдсөөр байна. Солонгосын хойгийн байдлыг хурцатгахыг Хятад улс хатуу эсэргүүцнэ. Манай улс НҮБ-ын баталсан өмнөх бүх тогтоолыг дагаж мөрдөж, асуудлыг тайван замаар буюу яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийн төлөө ажилласаар байна” гэжээ.
БНСУ болон АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн өнөөдрөөс тав хоногийн томоохон хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мөн өнөөдөр мэдэгдэл хийхдээ "Солонгосын хойгийн нөхцөл байдал маш эгзэгтэй байна. Холбогдох талууд өдөөн хатгалгаас зайлсхийж, нөхцөл байдлыг намжаана гэж бид найдаж байна” гэсэн байна.

Г.Доржханд
МОНЦАМЭURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26024
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих