МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдын
албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд удаагүй байна.
Тэрээр өргөдөлдөө Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл"-ийг тайлах
хуулийн төслийг дэмжиж, ийм алхам хийсэн гэж бичсэн байсан ч цаад санаа
нь өөр гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэгэнт өгүүлсэн билээ.
Тодруулбал сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцах үеэрээ тэрээр:
"Энэ хамтарсан засгийг байгуулах ажилд АН-аас бол би толгойлж
ажилласан ухаантай юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамыг байгууллаа.
Энэ дээрээ нөгөө нэг дээд тэнгэрийг бас сонин идей юм яриад явдаг юм,
ажил хийх бололцоог нь олгоё гээд ярилцаж байгаад тавьлаа. Ингээд явсан.
Ерөнхийдөө жилийн турш маш нарийн судалгаануудыг хийсэн. Тэгээд яахав
дээ, ажлын арга барилын зөрчил гэх юм уу даа. Ийм зүйлсээс болж тодорхой
саад тотгорууд гарч ирсэн. Ажил явахад маш хэцүү нөхцөл байдлууд
үүссэн. Улам л байдал хүндэрсэн. Ингээд миний бодож төлөвлөөд яваа бүх
зүйлс биелэхгүй юм байна гэсэн бодлыг өөртөө тээж эхлэсэн л дээ...
Цаашид би УИХ-ын гишүүнээрээ ажиллана. Орондоо томилогдсон сайдад бүх ажлаа хүлээлгэж өгөөд, урьд нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлж хамтарч дэмжиж ажиллана. Бүлэг, байнгын хороод дээр идэвхтэй ажиллаж, шахаж түрж явъя гэж бодож байна. Шүүмжлэгч байя л гэсэн үг л дээ. " хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл төмөр замын цариг, БНХАУ-аас их хэмжээний зээл авах зэрэг
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягийн хэрэгжүүлэх гэж буй голлох
ажлуудын талаар Х.Баттулга эрс өөр байр суурьтай байгаа аж.
Ийм ч учраас чөлөөт шүүмжлэгч байх, хамгийн гол нь АН дотор "партизаны
дайн" өрнүүлэх эрхээ ямар нэг албан тушаалын дарамтгүйгээр эдлэхийн тулд
тэрээр сайдын ажлаа өгсөн байна.
Х.Баттулга тун удахгүй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эдийн засгийн
бодлогыг шүүмжилсэн улс төрийн томоохон арга хэмжээ зохион байгуулах
бөгөөд мөн МоАХ- фракцийн нэр бүхий гишүүд АН-ын ҮЗХ-г хуралдуулж,
удирдлагууддаа итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хөндөх гэж буй ажээ.
С.Сарнай
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих