2017 оны 12-р сарын 04-ний өдөр оюутны холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэн сайжруулах, оюутнуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэн төлөвшүүлэх үйл ажиллагааг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Оюутны чуулга уулзалт-2017” зохион байгууллаа. Энэхүү уулзалтад бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутанууд оролцож санаа бодлоо илэрхийлэн Оюутны зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталгаажууллаа.
Оюутны зөвлөлд орох хүсэлтэй 16 оюутан өөрсдийгөө танилцуулж оюутнуудын эрх ашгийг хамгаалж, өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлсэнээс нууц санал хураалтаар 9 оюутныг сонгосон. Үүнд:
1. Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Б.Баярцэцэг
2. Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан М.Түвшинбаяр
3. Багш, бага ангийн боловсрол хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан А.Ураннавч
4. Нийгмийн ажилтан хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан Н.Отгонзаяа
5. Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Н.Усанболор
6. Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Б.Баттүвшин
7. Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Б.Бат-Эрдэнэ
8. Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Э.Анхцэцэг
9. Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Б.Жаргалтуяа
Мөн энэхүү чуулганы үеэр ДИС-ийн стратеги төлөвлөгөөг оюутнуудад танилцуулан өнгөрсөн хичээлийн жилд ажилласан оюутны зөвлөлийн алдаа оноо, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлбүүлэг хийж, цаашид хэрхэн ажиллах талаар оюутнуудын санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо.
Эдгээр оюутнуудад амжилт хүсч сургуулийн захирал Э.Ундармаа, Сургалтын бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Соёлмаа, Оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Шинэцэцэг, мэргэжилтэн С.Энхжаргал, багш С.Энхмаа нар мэдээлэл зөвлөгөө өгч өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26055
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих