Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд товч мэдээлэл хийв.
Д.Цогтбаатар сайд энэ сарын 03-05-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын үр дүнд тохирсон асуудлаар Гадаад харилцааны сайд нар "Хэвлэлийн мэдээ” гаргажээ. Хэвлэлийн мэдээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэх, түүнчлэн хоёр орны язгуур эрх ашгийг хүндэтгэх талаар дэлгэрэнгүй тусгасан гэдгийг онцлов.
Тэрбээр, "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүхэн замналыг БНХАУ-ын тал хүндэтгэж үзнэ гэдгээ "Хэвлэлийн мэдээ”-нд албан ёсоор нотолсон. Монгол, БНХАУ хооронд 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Одоо хоёр орны харилцаа Стратегийн иж бүрэн түншлэлд шилжээд байна. Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа уул уурхайд төвлөрч байна. Тиймээс энэ харилцааг төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Монголын мах, махан гаралтай бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэхэд БНХАУ дэмжлэг үзүүлэх боллоо. Түүнчлэн хоёр орын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, экспог тогтмолжуулахаар тохирсон. Тиймээс хоёр орны худалдааны салбарт үүсээд буй техникийн шинжтэй асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Түүнчлэн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргжүүлэх тохиролцоонд хүрсэн.
БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр хурал саяхан болж өнгөрсөн. Уг хурлаар БНХАУ хөрш орнуудтайгаа хамт хөгжих, өөрийн орны туршлагаа бусадтай хуваалцах зэргээр гадаад бодлогын шинэ зарчмуудаа тунхагласан. Энэ нь манай оронд ч эергээр нөлөөлөх юм” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26059
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих