Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл 2018 оны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Сэргээштэй холбогдоогүй, цэвэр тамирчид нь Пьёнчаны наадамд оролцох эрхтэй ч Оросын төлөө өрсөлдөх боломжгүй, ОУОХ-ны далбаан дор олимпод оролцож болно гэж ОУОХ үзэв. Энэ шийдвэрийг өнөөдөр танилцуулав.
Мөн Оросын тамирчдын нэр холбогдсон допингийн дуулианд нэр холбогдсоор ирсэн ОХУ-ын Спортын сайд Виталий Мутког олимпийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасчээ.
Ийнхүү хэдхэн сарын дараа эхлэх өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй олимп болох нь тодорхой болов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих