Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Дорнод аймгийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриатайгаар 2017.12.05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уг хуралдаанд аймгийн ХТЗ-ийн гишүүд болон Сум, багийн Засаг дарга нар нийт 40 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаанаар ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан, Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуяг, Дашбалбар сумын Засаг дарга Х.Баттулга нар "Хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавьлаа.
Мөн Зөвлөлийн гишүүдийн чиг үүргийг танилцуулж санал солилцохоос гадна 2018 онд орон нутгийн хүүхдийн хөгжил, хамгаалал эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж, "Бид нэг голын хүүхдүүд" чуулганаас гарсан уриалгыг Дорнод лицей сургуулийн 10а ангийн сурагч Б.Хүслэн, Хан-Уул сургуулийн 11а ангийн сурагч Э.Оюунболор нар Зөвлөлийн гишүүдэд уншиж, танилцууллаа.
Хүүхдийн асуудлыг НЭГДҮГЭЭРТ тавьж хүрэлцэн ирж, оновчтой санал санаачилгууд хэлэлцсэн Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Сум, багийн Засаг дарга нарт нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Та бүхнийг Хүүхдийн гэгээн тэнгэр үргэлжид ивээх болтугай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26064
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих