Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/33 тоот захирамжаар сар бүрийн 11-ний өдрийг "Залуучуудаа сонсох өдөр” болгож аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан билээ.
Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Алтанцэцэг, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан,Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дэд дарга М.Цасчихэр болон хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, тэдний эцэг эхийн төлөөлөл 43 хүн оролцлоо. Уг уулзалтад оролцсон залуучууд нь хөдөлмөрлөе, суръя, мэдье, хөгжье гэсэн чин хүсэлтэй залуучууд байсан бөгөөд дараах саналуудыг удирдлагуудад хэлж байлаа.
Уулзалтад оролцсон залуучуудаас гарсан санал:
-Хувиараа бизнес эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад хотын төвд газрын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, тавигдаж буй шаардлагыг анхаарах
– Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх танхимтай болох
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд бизнесийг олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүүхэд харах төвд эрүүл мэндийн үзлэгийг эмч нар тогтмол цагт очиж хийж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үзлэгт хамрагдах боломжоор хангаж, үзлэгийн цагийг тогтмолжуулах
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд анхаарах
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучилж, тэдний чадавх хөдөлмөрийг үнэлэх гэх мэт үр дүнтэй саналуудыг онцолж байлаа.
Залуучуудаас гарч буй саналд аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагууд тодорхой хариултуудыг өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын зүгээс залуучуудаас гарсан саналуудаас хэрэгжих боломжтой ажлуудыг ажил хэрэг болгон 2018 оны төлөвлөгөөндөө тодорхой ажлуудыг тусган ажиллах чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26084
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих