Дорнод аймгийн Булган сумын "Ардчиллын анхдагчдын зөвлөл”-өөс нийт
Дорнодчууд болон Булган сумын ард иргэддээ хандан уриалга гаргажээ.
Энэхүү уриалгад:
Ардчиллын анхдагчид бид ардчиллын үнэт зарчмыг үр дүнд хүргэхийн тулд алдаж онож явсан ч сэтгэл зүрх, итгэл зүтгэлээ алдалгүй тэмцэж ирцгээсэн. "Төр үл мэдэх түшмэдийн засаглал уулнаас хүнд” гэсэн хуучны үг байдаг. Монгол төрийг алсын хараатай, холын бодолтой, чадварлаг, ухаалаг хүмүүс удирдан чиглүүлж явах учиртай.
Харин манай сумын хувьд мэргэшсэн боловсон хүчний тал дээр муухан. Салбараа мэддэг, бодлого боловсруулдаг, асуудлуудаа зангидаж чаддаг боловсон хүчин яг одоо хэрэгтэй байна. Нийгэмд тулгамдаж байгаа гол асуудлуудыг олж харж түүнд хүчээ төвлөрүүлж ажиллаж чадахгүй байгаа нь харагддаг.
Нэг нам нь засгийн эрх барих боломж атгахаараа өөрийн хүмүүсийг төрд шургуулдаг. Тэдэн дунд төрийн ажлын ямарч мэдлэггүй, эрх мэдэлтнүүдийн төрөл садан, бизнесийн хамсаатан, танилууд байдаг. Энэ дундаас улс төрийн намаар дамжин төрийг эрхшээлдээ оруулж, өөрийн баяжих хөрөнгөжих хэрэгсэл болгохыг зорьдог бүлэглэлүүд ч бий болж. Энэ хаалгыг хаах цаг нэгэнт болжээ. Иймээс Булган сумын ардчиллын анхдагчид болох 2014 оныг "Иргэдийн оролцооны жил” болгон зарлах уриа дэвшүүлж байна. Иргэдийн оролцоонд суурилж байж нутгийн өөрөө удирдах ёс жинхэнэ утгаараа хөгжинө” гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих