Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, тус төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга З.Наранбаатар нарыг АТГ-аас шалгаж, урьдчилан хорих төвд саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан, нарийн мэргэшлийн сургалтын дараах эмчлэх эрхийн зөвшөөрөл гаргаж өгөх нэрээр 15 хүнээс их хэмжээний мөнгө авч хувьдаа зувчуулсан хэрэгт сэжиглэн, саатуулсан аж.
Тэгвэл төрийн алба, тэр дундаа хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогдох салбарын хөгжлийг тодорхойлох чухал албан тушаалыг хашиж буй Б.Нарантуяа чухам ямар сэжмээр үүнтэй хутгалдав гэдэг нь хачирхалтай. Гэхдээ түүнийг анх энэ албыг авахдаа хэн гэгч даргын хапаасаар дамжсаныг эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр мэддэг юм билээ.
Тухайлбал, З.Нарантуяаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилсон хүн нь мэргэжлийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг гэнэ. Тэрбээр сайд болсныхоо дараа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяаг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан нарыг томилсон байх юм. Харин эд бүгд ар сайтай, бэл бэнчинтэй хүмүүс хэмээн салбарынхан шуугиж байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь Хүчит шонхор захын эзэн Тогтмолын хүү, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар томилогдсон Л.Мөнхтулга нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнгийн хүү, ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Б.Баярт нь "Гаалийн” гэгдэх Баатарын эхнэр ажээ. Харамсалтай нь сайд асны эдгээр томипгоо нүдээ олсонгүй бололтой.
Дээр дурьдсан Б.Нарантуяагийн хувьд ажилдаа хэрхэн ханддаг нь саяхан илэрсэн юм биш, бүр дөнгөж албаа авуутаа л улсын мөнгийг хайр гамгүй зарцуулж, нэлээд их шүүмжлэл дагуулсан нэгэн. Жишээлхэд, тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийг орвонгоор нь эргүүлж, олон хүнийг ажлаа өг хэмээн тулган шахаж, дарамталж байсан гэдгийг тус байгууллагын ажилтнууд фейсбүүктээ тавьсан нь шуугиан тарьж байлаа. Хамгийн гол нь, Б.Нарантуяа дарга энэ талаар нийтэд дэлгэсэн нэгэн хүнийг "Мэдээллээ татан авч устгавал ажилд чинь эргүүлэн авна” гэж, багагүй мөнгөн дүнтэй тохироо хийсэн гэдгийг шар хэвлэлүүд онцолж байсан нь өдгөө баримт болон үлдсэн юм.
Түүгээр барахгүй тус төвд шинээр барьж, байгуулсан ариун цэврийн өрөөгөө эргүүлэн нураан засч улсын төсвийг орон сууцаа засч байгаа мэт хэдэнтээ өөрчилж, тэр бүртээ бүхэл бүтэн айпд засвар хийхийн дайтай зардал гаргаж байсан гэдэг.
Хамгийн ноцтой нь, Б.Нарантуяатай холбоотой томоохон шуугиан гарч байсан нь төгсөлтийн дараах шалгалт.
2017 оны хоёрдугаар сард сувилахуйн мэргэжлийн Төгсөлтийн дараах сургалтын шалгалтын сорил шаардлага хангаагүйн зэрэгцээ маш олон хүн тестийн түлхүүрийг ашиглаж тэнцсэн нь илэрч, Эрүүл мэндийн хөгжлийн төв нэг хэсэгтээ өргөдөл гомдолд дарагдсан бипээ. Мөн он гарсаар лиценз сунгуулах хүсэлтээ гаргасан эмч нар өнөөг хүртэл зохих зөвшөөрлөө авч чадаагүй байгаа гэнэ. Ингээд эмч хүрэлцээгүй хөдөө орон нутагт ажиллах эмч олдож байгаа ч лицензээ сунгуулаагүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж чадахгүй байгаа тохиолдол олон байгаа аж.
Чухам эндээс л Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явааг харж болохоор. Ирэх жил улсын төсвөөс 893 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Үнэндээ Монгол Улсад хамгийн их хийдэлтэй, зайлшгүй шийдэх олон асуудалтай салбар бол яах аргагүй эрүүл мэнд. Харамсалтай нь үе үеийн сайд нар, газрын дарга нар нь хүний сэтгэлээр хандаж, өөрсдөө хөлжиж аваад энэ салбарыг орхидог жишиг тогтсон.
Гэтэл өнөөдөр элэгний вирус, БЗХӨ-ий тохиодлоор манай улс дэлхийн бусад орноос хол тасархай байгаа. Мөн хорт хавдрын өвчлөл ч хүрээгээ тэлж, олон нийтийн сүлжээгээр хандив туслалцаа гуйсан хүний тоо өдрөөс өдөрт олширч байна. Өөрөөр хэлбэл, салбарын бодлогыг хэрэгжүүлэх учиртай Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ийм байдалтай ажилладгаас болоод иргэд элэг нэгт монголчуудаасаа гуйлга гуйж, тарчиг ард түмнийхээ сэтгэл гарган өгсөн хэдэн төгрөгийг аваад гадагшаа эмчилгээнд явж байна. Харин Б.Нарантуяа даргыг үүрэгт ажлаа авснаасаа хойш байн, байн гадагш явж, хамгийн үнэтэй далайн эрэг, зочид буудлуудаар тухалж, амарч байсан гэж эх сурвалж мэдээлэх аж.
Хар тооцоогоор бодоход л нэг удаагийн тансаг аялалд 50 сая төгрөг элбэг зарцуулна. Тэгвэл жирийн нэг монгол гэр бүл зургаахан настай охиноо хорт хавдраас салгахын тулд гадагш явахаас өөр аргагүйд хүрэх ба үүний тулд чухам өмссөн хувцаснаасаа бусдыг зарж, худалдаж, эцэстээ олон түмнээс хандив туслалцаа авч байж арайхийн 60 сая төгрөг бүрдүүлснээ нулимс дуслуулан ярихыг харлаа. Ямартай ч Б.Нарантуяатай холбоотой дээрх ноцтой мэдээлэлүүд бүгд хэвлэлээр гарч байсан гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх.
Тиймээс шударга ёс, тэгш байдлыг амлан гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт, улс орны хөгжлийн суурь, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хамгийн том илрэл болсон эрүүл монгол хүний төлөөх энэ салбарын бүх нэгж, шатыг шалгаж, буруу булхай бүхнийг илрүүлж залруулна уу хэмээн хүсэх байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих