Аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарын байгууллагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогчдын санхүүгийн сахилга бат, ур чадвар, манлайллыг дээшлүүлэх зорилгоор "Байгууллагын хөгжил ба удирдлагын манлайлал” сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн хувьд төсөвт суурилсан төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн тухай болон хэрхэн үр ашигтай зарцуулах, цаашид анхаарах асуудлын талаар оролцогчидтой ярилцлаа.
Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт үйл ажиллагааны 40 орчим хувийг хүүхэд, боловсрол, соёл урлаг, спортын салбартай хамааралтай заалт оруулсан байдаг. Мөн "Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, 2026-2030 оны хөгжлийн төсөөлөл” бодлогын баримт бичигт боловсрол, соёл урлагийн салбарыг дэмжих, хөгжүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан талаар танилцууллаа. Бодлогын баримт бичгүүдтэй ажлаа уялдуулан, сүүлийн жилүүдэд боловсролын салбарт олон үйл ажиллагааг зохион байгуулснаар багагүй амжилтад хүрсэн, дараагийн ээлжинд соёл урлагийн салбарын бодлого, зохицуулалтыг сайжруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа мөн үеэр онцлов.
Нийт 130-аад хүн хамрагдсан уг сургалтын агуулгын 70 хувь нь төсөв санхүүгийн сахилга бат болон холбогдох хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл олгоход чиглэгдлээ. Мөн аймгийн ИТХ-аас батлагдсан салбарын хэмжээний бодлогын баримт бичгүүдийг танилцуулсан юм.
Энэ үеэр Удирдлагын академын багш доктор, (Ph) н.Бадамхатан "Удирдлагын манлайлал” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих