Tавдугаар сарын 16-ны өдөр Чойбалсан хотын Захирагч, Захирагчийн албаны
дарга, удирдлагууд ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотын бэлэг 300
ширхэг гацуур мод, Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын бэлэг усан
оргилуурын 6 моторыг Ар хашаатын боомт дээр тосож авлаа. Амьдрах чадвар
өсөлт сайтай эдгээр модыг Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын
газраас аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан өгч тариулах ажлыг
17-ны өдөр зохион байгуулж хотынхоо ногоон байгууламжийг өнгөлөг гацуур
модоор чимлээ.
Чойбалсан хот, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан, Хөлөнбуйр
аймгийн Хайлаар, Манжуур хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид
олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм. Ногоон гацуурыг Хянган
аймгийн дарга Дү Шүэ Жүнь, манай аймаг, хотын удирдлагууд төв талбайдаа
тарьж, хотоо ногооруулах ажилд бүх нийтийг оролцохыг уриалав. Хянган
аймгийн дарга Дү Шүэ Жүнь манай хотод айлчилж байгаадаа сэтгэл ханамжтай
байгаагаа илэрхийлж, ирэх жил 1000 гацуур мод бэлэглэнэ гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2614
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих