"Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан 14 хоногийн аяны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн газар дээр хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нийт 35 хүнд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэргээн засах тасгийн их эмч Б.Ундрам, Японы сайн дурын гишүүн хөдөлгөөн засалч Маса, эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, хөгжлйин бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Гэрэлмаа, хоол тэжээлийн мэргэжилтэн Г.Сугар, хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Цэрэндулам нар явууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26170
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих