АНУ-ын Вашингтон мужид өнгөрсөн даваа гаригийн өглөө 07.30-ийн үед 14 цуваа хурдны галт тэрэг замаасаа гарч, хурдны зам дээр унасны улмаас зургаан хүн амиа алдаж, 70 гаруй хүн бэртсэн байна.
Галт тэрэг орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гаригийн өглөө 6.00 цагт Вашингтон мужийн Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон мужийн Портленд хотод 09.20 цагт хүрэх ёстой байжээ. Осолдсон галт тэргэнд 78 хүн байсан бөгөөд хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. "The Amtrak Cascades 501” галт тэрэг нь засвараас гарснаасаа хойш анх удаа нийтийн үйлчилгээнд явж байсан аж. "Amtrak” компанийн гүйцэтгэх захирал Ричард Андерсон галт тэрэгний хяналтын хэсэгт эвдрэл гарсан байж болзошгүй гэж мэдэгдсэн бол Үндэсний тээврийн аюулгүйн байдлын газраас осолдсон галт тэрэг цагт 48 км/цагаас дээш хурдтай явж болохгүй бүсэд 128 км/цагийн хурдтай явж байсан гэж үзэж байна. Галт тэрэг долоон машин дээр унасаны хоёр нь том оврын ачааны машин байжээ. Харин хурдны зам дээр жолоо барьж явсан жолооч нар амиа алдаагүй ч нэлээн хүнд бэртсэн байна. Галт тэрэгний явж байсан замыг өмнө нь тээвэр болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд нийтийн үйлчилгээний зориулалтаар галт тэрэг явуулахаар өмнө нь 800 сая ам.доллараар засварласан байна. Одоогоор ослын шалтгааныг нарийн тогтоогоогүй бөгөөд ослын талаар маш олон таамаг дэвшүүлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих