Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос улсын 2017 оны "ХАМГИЙН ЧАНСАА ӨНДӨР"-үүдийг тодруулжээ.
Чансаа өндөр уяачдын 3 дугаарт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Т.Батзориг, чансаа өндөр азарганы 4 дүгээрт Баян-Уул сумын харьяат Аймгийн алдарт уяач Ж.Энхболдын хул азарга, чансаа өндөр уралдаанч хүүхдийн 1 дүгээрт улс, бүсийн наадмаас 1 түрүү, 9 айраг хүртсэн амжилтаар Хэрлэн сумын харьяат Г.Отгонбаяр нар тус тус эрэмбэлэгдэж "ШИЛДЭГ"-үүд шагналаа гардан авчээ.
Амжилтаар дүүрэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй аймгийн МСУХ-ны гишүүддээ баяр хүргэе.
/эх сурвалж: Аймгийн МСУХолбоо/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26199
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих