Аймгийн Засаг даргын захирамжаар "Аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажлын хүрээнд сумдад 360 тонн малын тэжээлийг хүлээлгэн өглөө. Нэг суманд малын тооноос хамаарч 25-26 тонн малын тэжээл хүлээлгэн өгч байна. Энэхүү малын тэжээлийг "Алтай Агро Трейд” ХХК-тай гэрээ байгуулан нийлүүллээ. Энэ жил аймгийн хэмжээнд 14 сумын 66 багийн 4398 малчин өрхөд 2.2 сая толгой мал өвөлжинө. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан тул энэ жил зохион байгуулалтын ажлыг ийнхүү хийж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26204
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих