"БИД ДОРНОДЫН ЗАЛУУС" аянд оролцогч "Пуужин" багаас "Хөгжлийн гүүр" нөлөөллийн үйл ажиллаагааг Дорнод Их Сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуусын дунд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан "Харилцаа, ёс зүй", Дорнод Их сургуулийн багш Б.Оюун-Эрдэнэ "Гэр бүл төлөвлөлт ба жендрийн тэгш байдал" сэдвээр илтгэл тавьж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Мягмарсүрэн "Startup" хөтөлбөрийн танилцуулга, оюутан залуучуудад хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх боломжуудын талаар танилцууллаа. Оюутан залуучууд маань өөрсдөдөө хэрэгцээт мэдээллийг авч, хайрлаж хүндэлж явдаг эрхэм багш нартаа сэтгэлийн үгээ дамжуулж талархлаа илэрхийллээ.
Оролцогч оюутан залуучууддаа сурлага, урлагийн өндөр амжилтыг хүсье.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих