Монголын номын сангуудын консорциумоос "Оны онцлох үйлчилгээ-2017” шилдэг 10 үйлчилгээ шалгаруулалтад Дорнод аймгийн төв номын сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим тодорлоо.
Манай аймаг 2016 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал хөтөлбөр”-ийг санаачилан боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Орон нутгийн сангийн дэмжлэгээр аймгийн төв Номын санд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимыг тохижуулан засварлаж, шаардлагатай компьютер техник хэрэгсэл, орох гарах гарц, ариун цэврийн өрөө зэргийг шинээр байгуулж, тав тухтай орчинг бүрдүүлсэн танхимтай болсон юм.
Тус танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Daisy, И брайль технологи, Монгол хэлний ярьдаг программыг нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, шинэчлэл, бодлого" сургалт, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр харааны бэрхшээлтэй иргэдэд брайль програмын сургалт, компьютерийн анхан шатны 10 хоногийн сургалт зэргийг зохион байгуулсан юм.
Тусгай бүлгийн иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдийг хөгжим техник хэрэгсэл дээр дуу сонсох брайль ном унших, дэлхийн сонгодог 50 боть номыг CD-ээр сонсох мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатар тоглох зэрэг үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогтмол үйлчлүүлж хэвшээд байна . http://www.dornod.gov.mn/wp-content/uploads/2017/12/IMG_00351-e1486457453831-360x240.jpg 360w" sizes="(max-width: 650px) 100vw, 650px" style="box-sizing: inherit; border-width: 0px; border-style: initial; height: auto; max-width: 100%; border-radius: 5px 5px 0px 0px; vertical-align: middle; clear: both; display: inline-block; margin: 15px auto;" /> http://www.dornod.gov.mn/wp-content/uploads/2017/12/IMG_00221-e1486457633760-360x240.jpg 360w" sizes="(max-width: 650px) 100vw, 650px" style="box-sizing: inherit; border-width: 0px; border-style: initial; height: auto; max-width: 100%; border-radius: 5px 5px 0px 0px; vertical-align: middle; clear: both; display: inline-block; margin: 15px auto;" /> http://www.dornod.gov.mn/wp-content/uploads/2017/12/IMG_0030-e1486457565241-360x240.jpg 360w" sizes="(max-width: 650px) 100vw, 650px" style="box-sizing: inherit; border-width: 0px; border-style: initial; height: auto; max-width: 100%; border-radius: 5px 5px 0px 0px; vertical-align: middle; clear: both; display: inline-block; margin: 15px auto;" />http://www.dornod.gov.mn/wp-content/uploads/2017/12/IMG_00321-e1486457547606-360x240.jpg 360w" sizes="(max-width: 650px) 100vw, 650px" style="box-sizing: inherit; border-width: 0px; border-style: initial; height: auto; max-width: 100%; border-radius: 5px 5px 0px 0px; vertical-align: middle; clear: both; display: inline-block; margin: 15px auto;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих