Аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сард 1759 эх амаржиж, 1774 хүүхэд төрсөн нь өмнөх онтой харьцуулахад 8%-иар өссөн бол нас баралт 19%-иар тус тус буурчээ. Ажилгүй 1545 иргэдээс 70.5% нь ажил хайгч иргэн, 29.5% нь ажилтай боловч өөр ажил хайж байна. Мөн 491 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1244 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Орон нутгийн төсвийн нийт орлого (орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан) 47130.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47934.6 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 803.7 сая төгрөгөөр давсан байна. Аймгийн төсвийн нийт зарлага 50639.1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47831.1 сая төгрөгийн гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс хийлээ.
Ерөнхий индекс 2017 оны 11 сард жилийн эцсээс 3.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 6.0 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих